Оюу толгойн санхүүжилтийн асуудлаар арбитрын ажиллагаа эхлүүлнэ

Дэлхийд | Дэлхийд бидний тухай
khulan@montsame.gov.mn
2020-11-06 17:50:04

ОТТАВА. /KITCO/. Turquoise Hill Resources”, “Rio Tinto” компани Монгол Улс дахь Оюу толгой уурхайн санхүүжилтийн асуудлыг тодруулахаар арбитрын ажиллагаа эхлүүлнэ гэдгээ пүрэв гарагт мэдэгджээ.


Turquoise Hill Resources” компанийн мэдээлснээр, Оюу Толгой төслийг санхүүжүүлэх “Rio Tinto” компанийн санал нь “бидний танилцуулсан зээлийг нэмэгдүүлэх, хосолсон санхүүжилтийг бий болгох стратегитэй нийцэхгүй байгаа” ажээ.


Энэ оны тавдугаар сард “Turquoise Hill Resources” компани Оюу толгойн бүтээн байгуулалтын зардлыг 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх шаардлагатай гэж мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ