Сүрэгтээ гологдсон тахийн унагыг өсгөж байна

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2020-11-14 13:40:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говийн-Их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар, “Олон улсын тахь групп” нийгэмлэгийн судлаач С.Далайцэрэн нар тахийн сүрэгтээ гологдсон унага олжээ.


Сүрэгт нь нийлүүлэхийг оролдсон ч догшин авир гаргаж, унагаа ойртуулаагүй тул адууны өнчин унага тэжээж байгаа малчин айлыг сонгон бойжуулах санал тавьжээ. Ингээд тахийн унаганд Хасаа гэх нэр өгч, адуун сүрэг дунд өсгөж байгааг БОАЖЯ-ны цахим хуудсанд нийтэлжээ.


Манай улсад одоогоор Говийн Их дархан цаазат газрын “Б” хэсэгт сэргээн нутагшуулж буй тахийн сүрэг 276-д хүрч, Зүүнгарын говьд 274 тахь нутагшиж байна. Хустайн байгалийн цогцолборт газарт 370, Тахийн талд 270, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талд 80 гаруй тахь идээшиж байна.

Холбоотой мэдээ