Нийслэлийн агаар дахь тоосонцрын агууламж ноднингийн мөн үеийнхтэй адил байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-11-17 15:02:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн сарын дундаж агууламж 10 дугаар сард Хайлааст орчмоор 0.054 мг/м3-д хүрч агаарын чанарын стандартаас 0.004 мг/м3-ээр, 248 дугаар цэцэрлэг орчимд 0.056 мг/м3-д хүрч агаарын чанарын стандарт хүлцэх агууламжаас 0.006 мг/м3-ээр давжээ.


Харин азотын давхар ислийн сарын дундаж агууламж Хархорин зах орчимд 0.051 мг/м3-д хүрч агаарын чанарын стандарт хүлцэх агууламжаас 0.001 мг/м3-ээр давав.


Нийслэлийн агаар дахь бохирдуулагч бодисын дундаж агууламж өнгөрсөн сард азотын давхар исэл, РМ 10 тоосонцрын агууламж өмнөх оны мөн үеийнхээс өөрчлөлтгүй, хүхэрлэг хий 0.005 мг/м3 (18.1%)-ээр, РМ 2.5 тоосонцрын агууламж 0.005 мг/м3 (13.6%)-ээр өндөр байсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

 

Холбоотой мэдээ