Нийтийн тээврээр өчигдөр 44 957 хүн зорчжээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-11-17 16:12:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр 22:00 цагийн байдлаар замын хөдөлгөөний 90 чиглэлд 827 тээврийн хэрэгслээр 44957 хүн зорчжээ. Энэ нь өмнөх өдрийнхөөс 7329-өөр олон  байгаа юм.


Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотой нийтийн тээрийн автобуснууд цагийн тусгай горимоор тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа.


Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд үйлчилгээнд гарч буй автобусанд ээлж бүрт эцсийн 19, дундын 10 зогсоол дээр тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуй нэгж хамтран ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа.

Шуурхай штабын бие бүрэлдэхүүн ариутгал халдваргүйжүүлэлтийн гүйцэтгэлд хяналт тавьж байна. 

 

Холбоотой мэдээ