Биткойны ханш 17 мянган ам.долларыг давжээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-18 08:52:34

НЬЮ-ЙОРК. /CoinDesk/. Биткойны ханш арилжааны явцад 2.12 хувиар өсөж, 17.081 мянган ам.долларт хүрсэн тухай “Coindesk” криптовалютын биржийн мэдээлэлд дурджээ.


Хамгийн сүүлд 2018 оны нэгдүгээр сард биткойны ханш 17 мянган ам.долларыг давж байсан юм.


Биткойн нь блокчейн зарчим дээр үндэслэсэн криптовалютын нэгэн төрөл бөгөөд гуравдагч талыг оролцуулахгүйгээр “p2p” системээр сүлжээнд гүйлгээ хийж болох цахим валют юм. Анх 2008 оны 10 дугаар сард Сатоши Накамото гэдэг хүн биткойн хэмээх цахим валютын зарчмыг тайлбарласан өгүүллийг нийтэлж байсан түүхтэй.

Холбоотой мэдээ