Коронавирусний нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах Түр хороо хуралдана

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-11-18 09:07:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар бүр нээлттэй хэлэлцэх УИХ-ын Түр хороо өнөөдөр Төрийн ордонд 12.00 цагт хуралдана.


Уг Түр хороо нь хуулийн хэрэгжилтийг хянан хэлэлцэх, шаардлагатай бол хэрэгжилтийн талаар УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлэх, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй юм. Түр хорооны өнөөдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийн хэрэгжилтийн явц болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.


Ташрамд дурдахад, УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр буюу энэ сарын 17-нд Монголбанкны удирдлагуудтай цахимаар хуралдсан. Энэ үеэр тэрбээр, дотоодод коронавирусний халдвар тархсантай холбогдуулан зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар шуурхай арга хэмжээ авах хугацаатай үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өгсөн юм.

Холбоотой мэдээ