“Brexit”-ийн хэлэлцээ халдварын улмаас хойшилжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-11-20 09:21:37

ЛОНДОН. /BBC/. Европын Холбоо /ЕХ/, Их Британи Brexit”-ийн дараах буюу Их Британи ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарсны дараа талууд худалдааг хэрхэн өрнүүлэх талаарх хэлэлцээг “COVID-19” халдварын тохиолдлын улмаас хойшлуулжээ.


ЕХ-ны төлөөлөгчдийн багийн нэгэн гишүүнээс халдвар тул ийнхүү шийдвэрлэсэн байна.


“Их Британи хоёр талын хэлэлцээг “богино хугацаагаар” хойшлуулахыг зөвшөөрсөн” гэж “Brexit”-ийн асуудлаарх хэлэлцээнд ЕХ-г төлөөлөн оролцож буй Мишель Барнье мэдэгджээ.


Их Британийн “Brexit”-ийн дараах шилжилтийн үе 2021 оны нэгдүгээр сард дуусахаас өмнө талууд цаашид худалдааны харилцаагаа хэрхэн зохицуулах талаар хэлэлцээр байгуулахыг эрмэлзэж байгаа юм. 

Холбоотой мэдээ