“Хотын соёл-цэвэр хот” санал асуулгын аянг өрнүүлж байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-11-23 16:09:33

Хэнтий /МОНЦАМЭ/ Өнгөрсөн долоо хоногоос “Хотын соёл-цэвэр хот” санал асуулгын аяныг Чингис хотын ард иргэдийн дунд цахимаар өрнүүлж эхэлжээ.

 

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг 2020-2024 онд сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд “Хотын соёл-Цэвэр хот” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд тус аяныг өрнүүлж байгаа аж.

 

Мөн "Өндөрхаан" Сууц өмчлөгчдийн холбоо, "Өндөрхаан" тохижилтын газрын албан ёсны фэйсбүүк хаяг, хуудсыг нээн ажиллуулж байна. Ингэснээр цар тахлын үед иргэдтэйгээ ойртож, хамтран ажиллах санаачилгыг хэрэгжүүлж байна хэмээн хотын удирдлагууд үзэж байгаа юм.


 

Холбоотой мэдээ