Ус түгээх байр, худаг, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжид хяналт, тандалт хийж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-11-24 17:22:21

Архангай /МОЦАМЭ/. аймгийн МХг-аас бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан МХЕГ-аас ирүүлсэн 01/247 тоот удирдамжийн дагуу Эрдэнэбулган суман дахь “Ар-Ус Ундарга” ХХК-ийн харьяа ус хангамжийн эх үүсвэрийн худаг, ус түгээх байр, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт, тандалтыг хийж байна. Тандалтаар 13 цэгээс 26 усны дээжийг авч Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийж байгаа юм.

Мөн дээрх байгууллагад бэлэн байдлын үед коронавируст халдвараас сэргийлэх, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч 6 нэр төрлийн сэрэмжлүүлэг, гарын авлага материалаар хангажээ.

Хяналт, тандалт үргэлжилж байна.

Холбоотой мэдээ