Хөрөнгө оруулагчдын гомдлыг цахимаар авна

Монголын мэдээ | Эдийн Засаг
dusem11@yahoo.com
2020-11-24 15:47:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний хөгжлийн газар болон Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпораци хамтран “Хөрөнгө оруулагчаас гаргасан гомдлыг цахим хэлбэрээр бүртгэх, шийдвэрлэлтэд хяналт тавих систем- SIRM”-ыг ашиглалтад оруулав.


Уг систем ашиглалтад орсноор хөрөнгө оруулагчийн гомдлыг төрийн байгууллагуудын олон талын оролцоотой ил тод, шуурхай шийдвэрлэх ба  хөрөнгө оруулагчдад тулгарч буй асуудлуудын талаар нэгдсэн мэдээллийн сан бүрдэнэ. Энэхүү мэдээллийн сан нь бизнес, хөрөнгө оруулалтын орчин болон түүний зохицуулалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх боломж олгож, цаашид бодлогын түвшинд өөрчлөлт хийх үндэслэл болох юм.


Хөрөнгө оруулагч та www.ipc.gov.mn вебсайтыг ашиглан өргөдөл, гомдолоо гаргаснаар өөрийн гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавих нөхцөл боломжоор хангагдах юм байна. 

Холбоотой мэдээ