Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийг хойшлуулахад хүү тооцохгүй

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-11-25 15:45:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас Монгол банкны холбоотой хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. “COVID-19”-ийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор бодлогын багц арга хэмжээг авч хэрэгжүүлж буйгаа танилцууллаа.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн Бэлэн байдлын нөхцөл байдалд Төвбанк эдийн засаг, санхүүгийн зах зээлд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэх үүднээс зээлийн хугацааг өөрчилж, сунган, иргэдийг дэмжих зорилготой байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцоллоо.

Тэрээр, “Бодлогын хүүг 6 хувь болгосон нь Монголбанкнаас мөнгөний бодлогоо зөөлрүүлж буй хэрэг. Зах зээлд буюу бодит секторт мөнгө гаргах боломжтой болно гэсэн үг. Хүүгийн ерөнхий нөхцөл ийнхүү багасаж байгаа нь санхүүгийн зах зээлд байгаа өндөр хүүг доош татах дохиог өгч байна. Банк 6.5 хувийн хүүтэй санхүүжилт аваад цааш нь дахин санхүүжилт хийж болно" гэдгийг тодотголоо. Тэрээр ипотекийн зээл төлөлтийг хойшлуулж байгаа, мөн зээл төлөлтөд хүү тооцон бодохгүй, төлөхгүй гэдгийг мэдэгдлээ. 

Холбоотой мэдээ