12 хоногийн махны нөөцтэй байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-11-25 17:20:43

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-аас долоо хоног бүрийн лхагва, баасан гаригт аймгийн хэмжээний 12 нэр төрлийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нөөцийг гаргадаг.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 155.5 тн мах буюу нийт 12 хоногийн нөөцтэй байна. Гурил 31 хоног, гоймон 2, будаа 20, элсэн чихэр 23, ургамлын тос 10, давс 67, хуурай сүү 3, өндөг 15, төмс 87, хүнсний ногоо 3, савласан ус 1 хоногийн нөөцтэй байна.

Холбоотой мэдээ