Нас барсан хүний гэрчилгээ ашиглан постоор нэвтрэхийг завджээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-11-25 17:16:54

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өөрт хамааралгүй хүний нас барсан гэрчилгээг ашиглаж, Онги голын постоор нэвтрэхийг завдсан таван иргэнийг саатуулан шалгаж байна. Тухайн зөрчил гаргасан иргэнээс тодруулахад "... гэртээ харихын тулд найзынхаа хамаатны хүний нас барсан тодорхойлолтыг фэйсбүүк чатаар авсан" гэх тайлбар өгчээ.

Эдгээр этгээдүүд нь Булган аймгийн Рашаант сумын хяналтын цэгт хуурамч бичиг баримтаа шалгуулан баригдаж, цагдаагийн алба хаагч буцах шаардлага тавихад эсэргүүцэн хулгайн замаар хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн байна. Мөн өнөөдөр нэг иргэн бусдын нас барсан бичиг баримтаар нэвтрэхийг завдан саатуулагдаад байна.

Уг зөрчилд аймгийн Онцгой байдлын газраас Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-д зааснаар арга хэмжээ тооцох аж. 

Холбоотой мэдээ