Алба хаагчдыг шинжилгээнд хамруулж байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-11-25 19:06:27
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс Шуурхай штаб, хяналтын цэгүүдэд ажиллаж буй алба хаагчдыг шинжилгээнд хамруулж байгааг Дундговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Тус аймгийн хувьд коронавирусний халдвартай тохиолдлын ойрын гурван хавьтагч байгаа ба тэдгээрийн хавьтлуудыг тогтоон мөн шинжилгээнд хамруулж байгаа. Түргэвчилсэн оношлуураар нийт 361 хүнээс шинжилгээ авч, бүгд сөрөг гарсан бөгөөд 39 иргэний PCR шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү илгээж хариуг хүлээж байгаа аж.
Aймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад 449 иргэн, тусгаарлах байранд 16 иргэн байгаа ба гэрийн ажиглалтад байгаа иргэдийн 176 нь аймгийн төвд байгаа юм.
Цаашид түргэвчилсэн оношлуураар амбулаторийн эмч нар, яаралтай тусламж, хүлээн авахын эмч ажилтнуудаас шинжилгээ авч, дараа нь иргэдийг түүвэрлэн, тандалт шинжилгээ авахаар төлөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ