Эрүүл мэндийн даатгалын шинэ бүтээгдэхүүнийг бүртгэв

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-11-25 18:36:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед “Нэйшнл лайф даатгал” ХХК коронавирусний улмаас учирч болох санхүүгийн эрсдэлээс хамгаалах “Ковид-19” эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн боловсруулж ирүүлснийг Санхүүгийн зохицуулах хороо цахимаар хянаж, өчигдөр бүртгэв.


Даатгалд хамрагдсанаар иргэд, даатгуулагч цар тахлын үед учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалагдана. Энэ нь цахим даатгалын бүтээгдэхүүн тул иргэд гэрээсээ гаралгүй, нөхөн төлбөрөө шуурхай шийдүүлэх боломж бүрджээ. 


“Нэйшнл лайф даатгал” ХХК цар тахлын халдварын эрсдэлт нөхцөлд ажиллаж буй эмнэлгийн эмч, ажилтан, онцгой байдлын болон төрийн тусгай албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг үнэ төлбөргүй  даатгаж, тодорхой хугацаанд буюу есдүгээр сар хүртэл хэрэгжих “Ковид-19 амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал”-ын бүтээгдэхүүнийг энэ оны 4 дүгээр сард бүртгүүлж, 1,587 төрийн тусгай албан хаагчийг хамруулжээ.

 

Холбоотой мэдээ