Хүний эрхийн асуудлаарх ээлжит дөрөв дэх удаагийн яриа хэлэлцээ болов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-11-27 10:07:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Европын Холбоо (ЕХ) хоорондын Хүний эрхийн асуудлаарх ээлжит дөрөв дэх удаагийн яриа хэлэлцээ энэ сарын 25-нд цахимаар болов.


Яриа хэлэлцээг монголын талаас ГХЯ-ны Олон Улсын гэрээ, эрх зүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга Ц.Навчаа, Европын холбооны талаас Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн 4 дүгээр хэлтсийн дарга Жонатан Хатвелл нар даргалав. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яамны төлөөлөгч оролцлоо.


Хоёр тал энэ удаагийн яриа хэлэлцээгээр өмнөх хуралдаанаас хойш хүний эрхийн салбарт гарсан ахиц дэвшил, хүний эрх, хөдөлмөрлөх эрх болон шүүхийн бие даасан, хараат бус байдал, үг хэлэх, жагсаал цуглаан хийх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, COVID-19 цар тахлын хүний эрхэд үзүүлж буй нөлөө, түүнийг хэрхэн даван туулах талаар санал солилцов.


Хүний эрхийн яриа хэлэлцээний дүнг ирэх сард болох Монгол Улс, ЕХ-ны хамтын ажиллагааны хамтарсан хорооны ээлжит хуралдаанд танилцуулах юм.

Холбоотой мэдээ