Хөдөө орон нутаг руу иргэдийг тээвэрлэх цагийн хуваарь, шинжилгээ авах цэгүүд

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-11-27 12:51:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шуурхай штабаас аймаг, орон нутаг руу буцах иргэдийн хөдөлгөөнийг 12 дугаар сарын 1-нээс 10 хүртэл зохион байгуулахаар шийдвэрлээд байгаа. Үүнтэй холбогдуулан нийслэл болон орон нутаг руу зорчих иргэдэд зориулсан мэдээллийг нэгтгэн танилцуулж байна. 


Улаанбаатар хотоос явах, орон нутгаас нийслэлд ирэх иргэдийг www.119.mn вебсайтаар бүртгэж байна.


Иргэд:

1.    www.119.mn вебсайтад нэвтэрч зорчих хүсэлт, шинжилгээ өгөх газар, цагаа товлоно

2.    Товлосон  газар, цагтаа шинжилгээ өгнө

3.    Шинжилгээнийхээ хариуг www.119.mn вебсайтын “Шинжилгээний хариу авах” цэснээс регистрийн дугаараар шалгаж авна

4.    Хариу сөрөг гарсан бол Автотээврийн үндэсний төвийн www.eticket.transdep.mn вебсайтаар тасалбараа захиална

5.    Хариу гарснаас хойш 48 цагийн дотор очих газар луугаа хөдөлнө

6.    Зам дундын хяналтын постуудад шинжилгээний хариу, бусад бичиг баримтаа шалгуулна 

7.    Орон нутагт очсоны дараа гэрийн тусгаарлалтад 14 хоног байна

8.    Тусгаарлалт дууссаны дараа дахин шинжилгээ өгнө


Зорчих үедээ амны хаалт зүүж, бээлий өмсөн, гар халдваргүйжүүлэх уусмал, хогийн уут зэргийг авч явна. Тогтоосон цэгүүдэд л бие засах боломжтой, зам дагуу байрлах хоолны газрууд хаалттай учир хоол, хүнсээ бэлдэх шаардлагатай.


Түр журамд зааснаар иргэд зөвхөн нэг удаа нэг чиглэлд, өөрөөр хэлбэл Улаанбаатар хотоос нэг удаа явна, орон нутгаас Улаанбаатар хотод нэг удаа ирнэ гэдгийг Улсын онцгой комисс анхааруулж байна.


Хөдөлгөөнд оролцох иргэдийн PCR шинжилгээг нийслэлд дараах 20 цэгт авч байна


Буцах иргэдийн тээврийн хэрэгслээр зорчих цагийн хуваарийг танилцуулбал:


"Драгон" зорчигч тээврийн төвөөс:

08:00  Улаанбаатар- Архангай аймаг

11:00 Улаанбаатар-Баянхонгор

12:00 Улаанбаатар-Баян-Өлгий

14:00 Улаанбаатар Увс

16:00 Ховд чиглэл рүү зорчино.


"Тэнгэр" худалдааны төв авто буудлаас:

08:00 Дорнод

10:00 Сүхбаатар

12:00 Хэнтий

14:00  Говь-Алтай

16:00 Булган


Хан-Уул дүүрэгт орших "Лавай" авто буудлаас:

08:00 Өвөрхангай

10:00 Төв аймаг

12:00 Завхан

14:00 Дундговь

16:00 Хөвсгөл аймгийн чиглэлд цагийн хуваарийн дагуу 10 хоног, өдөр бүр үйлчилгээнд гарна.

 

Холбоотой мэдээ