БНСУ-ын эрх баригчид иргэддээ нэмж мөнгөн тусламж үзүүлж магадгүй

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-11-27 13:53:04

СӨҮЛ. /Chosun Ilbo/. БНСУ-ын эрх баригч “Тобуро” нам цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралд өртөж буй иргэддээ мөнгөн тусламж үзүүлэхэд зориулж нэмэлт төсөв хуваарилахыг санал болгожээ.


“Chosun Ilbo” сонинд мэдээлснээр, парламентын гишүүд намын дээд зөвлөлийн хаалттай хуралдаанаар энэ зорилгод 2 их наяд орчим вон (1.8 тэрбум ам.доллар) хуваарилахыг санал болгожээ.  Мөнгөн тусламжийн хэмжээг Өмнөд Солонгосын Засгийн газар эдийн засгийн тодорхой салбаруудад учирсан хохирлын хэмжээг судалсны үндсэн дээр эцэслэн тогтоох бөгөөд тодорхой эзэнтэй байх аж.


Харин БНСУ-ын сөрөг хүчний гол нам болох “Иргэний хүч” нам 3.6 их наяд вон (3.2 тэрбум ам.доллар) хуваарилж, энэ зардлыг 2021 оны төсвийн зардалд оруулахыг санал болгожээ.


Он гарснаас хойш өмнөд солонгосчууд төр засгаасаа онцгой байдлын үеийн мөнгөн тусламжийг хоёр ч удаа авсан юм. Эхний тусламжийг бүх айл өрхөд олгосон бол хоёр дахийг нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралд хамгийн их өртсөн хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг бизнес эрхлэгчдэд үзүүлсэн байна.


 


Холбоотой мэдээ