Замын-Үүдэд 5050 иргэнийг шинжилгээнд хамруулжээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-11-27 14:52:08

Дорноговь/МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор эмч, эмнэлгийн ажилтнууд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 24 байгууллага, дөрвөн сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдыг шинжилгээнд хамруулжээ.

11 дүгээр сарын 26-ны байдлаар тус сумын нийт 5050 иргэнийг шинжилгээнд хамруулсан ба энэ нь хүн амын 33,2 хувийг эзэлж байгаа аж.

Тандалт судалгаагаар ойрын 282, дам 1055 хавьтал, нийт 1337 хавьтлыг тогтоож, шинжилгээнд хамрагдаагүй иргэдийг яаралтай хамруулах болон давтан шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа юм.

Тус суманд голомтын болон урьдчилан сэргийлэх чиглэлээр давхардсан тоогоор 1.064.294 мкв талбайд халдваргүйжүүлэх ажлыг хийгээд байна.

Дорноговь аймгийн хэмжээнд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 20 болоод байгаа бөгөөд үүний 15 нь Замын-Үүдэд илрээд буй.

Холбоотой мэдээ