Шивээ-Овоогийн уурхай 54.7 мянган тн нүүрс борлуулжээ

Монголын мэдээ | Уул уурхай
oyundelger@montsame.gov.mn
2020-11-27 15:38:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төвийн бүсийн эрчим хүч үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээний тодорхой хувийг хангадаг Шивээ-Овоогийн уурхай өнгөрсөн долоо хоногт 237.0 мянган метр куб хөрс хуулалт хийж, 54.7 мянган тн нүүрс борлуулжээ.


Тус уурхайн хувьд ТЭЦ-4, Хөтөл, Амгалан, Налайх болон Дорноговийн ДЦС-д эрчим хүчний нүүрс нийлүүлдэг.


Говьсүмбэр аймагт бүртгэгдсэн Ковид-19 халдварын улмаас Шивээговь суманд хамар залгиураас арчдас авах түргэвчилсэн оношлуурын шинжилгээ хийж байгаа бөгөөд үүнд “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайчид ч хамрагдаж байна.


Уурхайн ажилчдын эрүүл мэндийн төлөө, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, уурхайчдыг тээвэрлэж буй автобус бүрд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж байгааг уурхайн удирдлага онцлов.

 

Холбоотой мэдээ