“COVID-ыг даван туулж буй нь” уралдааны материал хүлээн авах хугацааг сунгав

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2020-11-27 16:10:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын ТАСС мэдээллийн агентлагаас “COVID-ыг даван туулж буй нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй фото зургийн уралдаанд оролцогчдын материалыг хүлээн авах хугацааг ирэх сарын 24 хүртэл сунгалаа.


Тус уралдаан нь дэлхий дахинаа тархаад буй аюулт цар тахлын үед ажиллаж буй гэрэл зургийн сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг дэлхий дахинаа сурталчлан таниулах зорилготой юм.


Хэвлэл мэдээллийн байгууллагад эсхүл хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажилладаг зурагчин бүр 2019 оны 12 сараас хойш авсан зургаа илгээж, уралдаанд оролцох бөгөөд ямар нэгэн хураамж төлөхгүй.


ТАСС мэдээллийн агентлагийн Дарга Сергей Михайлов тус шийдвэрийг танилцуулахдаа, “Одоогоор дэлхийн 40 гаруй орны зурагчин өөрсдийн бүтээлээ илгээсэн ба энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Бидний зарим түнш болон оролцогчдоос ирүүлсэн хүсэлтийн дагуу бүтээлийг 12 сарын 24 хүртэл хүлээн авах шийдвэрийг гаргалаа” хэмээн тэмдгэлэв.

 

Уралдааны шүүгчдээр дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллага болох Associated Press, Reuters, AFP, Kyodo News, TASS, ANSA, PA Media, NOOR, Yonhap and Anadolu нарын шилдэг сэтгүүлчид ажиллах аж.


Шүүгчид нэг болон цуврал зураг гэсэн ангиллаар тэргүүний оролцогчдыг тодруулж, 3000 ам.доллароор шагнах ба түрүүлсэн бүтээлийг 2021 оны 3 сарын 11-нд зарлана. Үүнээс гадна хамгийн шилдэг түргэн зургийг тодруулж 10 мянган ам.доллароор шагнах юм.


Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор авна уу.


Contest website – https://npacontest.com/ 

Facebook – https://www.facebook.com/newsphotoawards/ 

Instagram – https://www.instagram.com/newsphotoawards/

Холбоотой мэдээ