Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл буурчээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-11-27 17:16:40

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хөл хорионы өдрүүдэд 51 хяналтын цэгт нийтийн хэв журам тогтоох, аюулгүй байдлыг хангах, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх яриа таниулга хийх зэрэг ажлыг авч хэрэгжүүлж байна. Мөн 109 төрийн алба хаагч эргүүл, хяналтын ажилд нэмэлтээр гар бие оролцож байгаа аж.

“Хөл хорио тогтоосон энэ үед архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон байгаа. Мөн хүнсний дэлгүүрүүд оройны 20.00 цаг хүртэл ажиллаж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад цагдаагийн байгууллагад ирэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн дуудлага харьцангуй буурсан. Хөл хориотой энэ үед иргэд шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй” хэмээн аймгийн Цагдаагиийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Оюунболд хэллээ.

Холбоотой мэдээ