Дөрвөн аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-11-27 16:42:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Эдгээр аймгийн малчид Говьсүмбэр, Дорнод зэрэг аймгийн нутагт оторлож байна. Цас их орвол мал хорогдох эрсдэлтэй байгаа талаар Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос мэдээлж байна.

Энэ зун нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн, 30 орчим хувьд тааруу, 20 хувь нь муу, гандуу байсан. Зуншлага сайн байсан аймгуудад малчид отроор их явж бэлчээрийн даац хэтэрсэн байдалтай байв. Дорнод аймагт гэхэд 13 аймгаас 53 мянган мал оторложээ. Мөн Сэлэнгэ аймагт 20 мянган толгой мал оторлож байна. Отроор нүүдэлж буй малчид ихээр орж ирсэн аймгуудад туурайн зуд нүүрлэх байдалтай байгааг мэдээлж байна. 

Цаг уур, орчны шинжилгээний газраас нийт нутгийн 50 хувьд өвөл, хаврын бэлчээрийн даац хэтрэхээр байгааг мэдээлж байна. Мөн энэ өвөл өнгөрсөн жилүүдийнхээс илүү хэмжээний цас орох төлөвтэй байгааг мэдээлж байна. 



Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ