Аймгийн ИТХ-ын 3-р хуралдаанаар хэлэлцэх асуудлыг өргөн барьжээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-11-28 00:01:17

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн 3-р хуралдаанаар хэлэлцэх төслүүдийг аймгийн ЗДТГ-аас ИТХ-ын дарга Ц.Батболдод хуулийн хугацаанд нь өргөн барьсан байна.

Энэхүү хуралдаанаар аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө, 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсвийн төсөл, аймгийн газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөний биелэлт, газрын нэгдмэл сангийн тайлан, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт зэргийг тус тус хэлэлцэх юм байна.

Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн 3-р хуралдаан ирэх сарын 2-3-ны өдрүүдэд болохоор товлогдсон. Шинэ ИТХ бүрэлдсэнээс хойш ээлжит бус хуралдаан нэг удаа, тэргүүлэгчдийн хурлыг хоёр удаа цахимаар хийгээд байна.

 

Холбоотой мэдээ