Түргэвчилсэн оношлуураар "сул эерэг" тохиолдол бүртгэгдлээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-11-27 21:25:41

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт коронавирусний "сул эерэг" тохиолдол дахин бүртгэгдлээ.

Улаанбаатар хот болон зүүн зүгээс аймгийн төв рүү нэвтрэх Өлзийтийн хяналтын цэгт түргэвчилсэн оношлуураар нэг иргэний хариу ийнхүү гарчээ.

Холбогдох албаныхан тухайн хүнийг яаралтай тусгаарлаж, дараагийн шатны буюу PCR шинжилгээг авч ХӨСҮТ рүү илгээгээд байна. Түүний ойрын хавьтлын зургаа, дам хавьтлын 11 хүнийг тогтоож гэрийн тусгаарлалтад оруулсан байна.

Холбоотой мэдээ