Ирэх оны төсвийн төслийг өргөн мэдүүллээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-11-27 21:27:39

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас Төсвийн тухай хуулиар "Аймаг, нийслэлийн Засаг дарга төсвийн төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлнэ" гэсэн заалтын дагуу 11 дүгээр сарын 25-нд аймгийн 2021 оны төсвийн төслийг ИТХ-ын дарга Д.Даваадоржид өргөн мэдүүллээ.


Ирэх онд Говь-Алтай аймагт 71 тэрбум төсөвлөгдлөө. Мөн 2021 онд Орон нутгийн хөгжлийн санд 9,8 тэрбум төгрөг батлагдсан байна. Харин орон нутгийн орлого 8,3 тэрбум төгрөг байгаа тухай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар мэдэгдлээ. Тэрээр цааш нь хэлэхдээ: 

“Энэхүү төсвийг боловсруулахдаа 2020-2024 оны Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлтэй уялдуулсан. Удахгүй 2020-2024 оны Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлийг аймгийн ИТХ-д өргөн барина. Эдгээрийг боловсруулахдаа Говь-Алтай аймгийн ард иргэд, Нутгийн зөвлөл, бизнес эрхлэгчид болон аймагт үйл ажиллагаагаа явуулдаг улс төрийн намуудаас саналыг нь авлаа. Ингэснээр ард иргэдийн тулгамдаж буй ажлууд мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдсан. Тухайлбал, нэгдүгээрт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, хоёрдугаарт газар тариалан буюу жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх  алим, жимс жимсгэнэ хөтөлбөр, гуравдугаарт сумын төвийн шинэчлэл түүний хөгжил, дөрөвдүгээрт аймгийн төвийн гэр хорооллыг дэд бүтцэд холбох, тавдугаарт орон нутгийнхаа аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлээд байна” гэлээ.


Холбоотой мэдээ