Коронавируст халдварын хоёр тохиолдол дахин илэрлээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-11-28 00:17:07

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 11 дүгээр сарын 27-ны өглөө коронавирусний батлагдсан 11 тохиолдол бүртгэгдсэн бол орой дахин хоёр бүртгэгдэж нийт 35 тохиолдол боллоо.  Уг бүртгэгдсэн тохиолдлууд  "Нэг өрх - Нэг иргэн" нарийвчилсан шинжилгээний хүрээнд илэрсэн аж. Тухайн өдөр батлагдсан 13 тохиолдлын ойрын хамаарал бүхий иргэдийг тусгаарлаж нарийвчилсан шинжилгээ хийх ажил үргэлжилж байна.

Нийт бүртгэгдсэн 35 тохиолдол нь 18 өрхийн иргэд аж. Баг тус бүрээр нь авч үзвэл Дархан сумын 4, 5, 7, 8, 10, 11, 12, 15 дугаар багийн иргэдээс илэрсэн байна. Батлагдсан тохиолдлын 97.1 хувь нь Дархан-Уул аймгийн иргэд аж.

Төмөр зам дагасан кластер өвчлөлөөс гадна нийт иргэдийн дунд тандалт хийх зорилгоор Нэг өрхөөс нэг иргэнийг нарийвчилсан шинжилгээнд хамруулж өвчний тархалтыг баталгаажуулж байна. Энэ бол вакцин биш иргэн таны халдвар авсан эсэхийг шинжилж буй үйл ажиллагаа гэдгийг аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал онцолсон.

Дээрх батлагдсан нийт 35 тохиолдлын ойрын хавьтлууд болох 386 иргэнийг 8 байранд тусгаарлан ажиглаж байна. Дам хавьтлын 2200 иргэнийг гэрээр тусгаарласан бөгөөд явсан маршрут зэргийг тогтоожээ. 

Холбоотой мэдээ