Коронавирус хүйтэнд илүү тэсвэртэй

Монголын мэдээ | Эрүүл мэнд
dusem11@yahoo.com
2020-11-28 11:57:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр, "Манай оронд одоо хүйтний улирал эхэллээ. Энэ үед халдвар буурах уу" гэсэн асуултад ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хариулав


Тэрээр, "Хүйтэн болж байгаа, хүйтэнд халдвар багасна гэж манай иргэд буруу ойлгоод байна. Агааргүй битүү орчинд коронавирусний халдвар илүү халдварлаж үржинэ, өөрөөр хэлбэл, агаар дуслаар буюу шүлсээр дамжин халдана

Харин ч хүйтэнд илүү тэсвэртэй, тухайлбал, гадаад оронд хөлдөөсөн бүтээгдэхүүнд, барааны агуулахад гарч байна. Яг энэ өвлийн цагт агаар дуслын замаар дамждаг томуу, томуу төст өвчин, интер вируст өвчин, улаан бурхан, гар хөл амны өвчин гээд вируст өвчлөлүүд нэмэгддэг.

Тэгэхээр гэр орноо тогтмол агааржуулж байх хэрэгтэй. Хоёрт, коронавирус гадаргуу дээр байдаг учраас гадаргуугийн халваргүйжүүлэлтийг байнга хийж, хүн гар хүрэх бүх газрыг спирт, сод, давсны уусмал, белизна зэргээр ариутгаж цэвэрлэх шаардлагатай гэв. 

Холбоотой мэдээ