Баруун-Урт сумаас бусад сумын иргэдийг аймгийн төв рүү нэвтрүүлэхгүй

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-11-30 20:58:45

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Шуурхай штабаас өгч буй мэдээллээр Улаанбаатар хотоос Сүхбаатар аймаг руу ирэхээр хүсэлт гаргасан иргэдийн тоо 2074-д хүрчээ. Эдгээр иргэдийг 12 дугаар сарын 01-ний өглөөний 10 цагаас татан авч эхлэх бөгөөд иргэдийг тээвэрлэх автобуснууд замдаа гарчээ.

Нийт ирэх иргэдийн 500 гаруй нь БаруунУрт суманд, үлдсэн нь бусад суманд очно. Өвчний голомтот бүс нутгаас иргэд ирж байгаа гэдэг утгаараа хамгаалалт, урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулж байна. Баруун-Урт сумаас бусад сумын иргэдийг аймгийн төв рүү нэвтрүүлэхгүй. Аймгийн төв пост дээрээс тухайн сумдынх нь машинууд иргэдээ тосон авах юм байна. Уг ажлыг сумын Онцгой комисс зохион байгуулах аж.

2074 иргэнээс 600 гаруй нь өөрийн хувийн унаагаар ирэх бөгөөд тус иргэд шууд хүрэх газраа очно. Харин үлдсэн иргэдийг нийт 12 том оврын автобус тээвэрлэнэ.

Иргэдийг татан авах ажлыг 12 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ