Ажиглалтад байгаа иргэдийн ар гэрийхнийг зайнаас ажиллах боломжийг бүрдүүлнэ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-11-30 21:31:54

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос ирсэн иргэд 14 хоног гэрийн ажиглалтад байна. Харин тэдний ар гэрийхнийг зайнаас ажлаа хийх боломжийг бүрдүүлэх чиглэлийг аймгийн Онцгой комиссоос ААНБ-уудад өглөө.

Үнэхээр зайнаас ажиллах боломжгүй тохиолдолд халдвар, хамгааллын дэглэмийг маш сайн баримталж ажиллах ёстойг анхаарууллаа.

Гэрийн ажиглалтад байгаа иргэд  хоолны хэрэгсэл, шүдний сойз, гар нүүрийн алчуур зэргийг тусдаа хэрэглэж, гэрийнхнээсээ тусдаа газар байлгах зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа. Тус иргэдийн хувьд шинжилгээнд хамрагдаад ирэх  хэдий ч ирснээс нь хойш 14 хоногийн дараа дахин түргэвчилсэн тестээр шинжилгээ авах чиглэлийг Эрүүл мэндийн яамнаас өгчээ. Харин түргэвчилсэн тестийн нөөц одоогоор аймгийн хэмжээнд 3000 орчим байгаа ч дахин 2-3 мянган ширхэг шаардлагатай гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газраас Онцгой комисст танилцууллаа. Улмаар нэмэлт нөөц бүрдүүлэх ажлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэв.

Холбоотой мэдээ