Биеийн байдал нь маш хүнд 6 хүн эмчлүүлж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
dusem11@yahoo.com
2020-12-01 12:04:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт коронавируст халдвараар хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдээс 6 хүний бие маш хүнд байна.


ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ийнхүү мэдээлэхдээ, "Тэдний хувьд коронавируст өвчнөөс гадна, зүрх судасны болон даралт ихдэх зэрэг архаг суурь өвчтэй. Коронавирус нь хүний цусыг их өтгөрүүлдэг тул суурь өвчтэй хүмүүст хүндээр тусаж байна. Мөн чихрийн шижин өвчтэй, цус харвасан, саажилттай хүмүүс ч эмчлэгдэж байна. Ер нь өнгөрсөн хугацаанд бүх халдвар авсан хүмүүсээ харьцуулж үзэхэд, 30 хувь нь уушгинаас үүдсэн ямар нэгэн хатгаа тусах, уушгинд нь нэвчдэс үүсэх эмгэг илэрсэн. Сүүлд амьсгалын аппаратад орсон 3 өвчтөний уушгины нэвчдэс нь шимэгдээд сайжирч байна" гэв.

Холбоотой мэдээ