Дундговь аймгийн шинэ Засаг дарга ажлаа хүлээн авлаа

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-12-01 13:02:03
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дундговь аймгийн Засаг даргаар Цагаанхүүгийн Мөнхбатыг томилж, тэрээр өнөөдөр ажлаа хүлээж авлаа.

2016-2020 онд аймгийн Засаг даргаар ажилласан О.Бат-Эрдэнэ ийнхүү өнөөдөр шинээр томилогдсон Засаг дарга Ц.Мөнхбатад тамга тэмдгээ хүлээлгэн өгч байна.

Шинэ Засаг дарга Ц.Мөнхбат  1980 онд төрсөн. Компьютерийн программ хангамжийн инженер, Нийтийн удирдлагын магистр ба 2001 оноос "Ньюфийл" ХХК-д инженер, "КЭСПА" ХХК-ийн захирал, “Сатилайт Повер” ХХК-д ерөнхий захирал, Барилга хот байгуулалтын сайдын зөвлөх, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, 2017 оноос тус аймгийн Ардчилсан намын хорооны даргаар ажиллаж байгаа ажээ.

2012-2016 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016-2020 онд Сайнцагаан сумын ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус сонгогдож байжээ. 

Холбоотой мэдээ