Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-12-01 14:17:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, сонгон шалгаруулах товыг тогтоох тухай” тогтоолыг батлав.


Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг энэ сарын 10-наас ирэх оны нэгдүгээр сарын 10 хүртэл хүлээж авахаар тогтоолд тусгасан байна. Тогтоолыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь дэмжиж, баталсан юм.


Ташрамд дурдахад, коронавирусний эрсдэлээс сэргийлэх үүднээс УИХ-ын гишүүд zoom программыг ашиглан байнгын хороо болон чуулганы хуралдаанд цахимаар оролцож байгаа юм.

Холбоотой мэдээ