МСҮТ-ийн суралцагчид маргаашаас орон нутаг руугаа буцна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-12-01 19:08:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрээр нийслэл Улаанбаатар хот болон "COVID-19"-ийн хатуу хөл хорионы нөхцөлд байгаа аймаг, бүс нутаг дахь оюутнуудыг эрүүл мэндийн 119.мн сайтад бүртгэж дуусжээ. 

МСҮТ-ийн орон нутгийн харьяалалттай суралцагчдаас эхний ээлжинд 800 орчим оюутан гэртээ харих аж. Улсын хэмжээнд МСҮТ, политехник, коллежийн дотуур байранд 1600 суралцагч гамшгаас хамгаалах бүх нийтийн Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор хөл хорионд ороод байгаа юм. Суралцагчдын хичээл цахимаар орж байгаа ч УОК-ын шийдвэрээр ЭМЯ-наас зохион байгуулсан шинжилгээ авах цэгүүдэд шинжилгээ өгүүлэн эхний оюутнуудыг маргаашаас аймаг, орон нутагт нэгдсэн зохион байгуулалттай буцаах гэж байна. 

Харин "COVID-19"-ийн халдварын голомтод Бэлэн байдлын зэрэгт байгаа аймгуудын оюутан сурагчдыг тодорхой хугацаанд нийслэл хотод байлгаж, хөл хорионы дэглэм суларсан нөхцөлд УОК-оос өгсөн шийдвэрийн дагуу буцаах аж. 


Холбоотой мэдээ