Үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээнэ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-12-01 22:14:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн онцгой комисс цахимаар хуралдаж, нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар нийслэлийн холбогдох газар, хэлтсийн удирдлагад үүрэг чиглэл өгөв. 

Тэрээр, "COVID-19"-ийн халдвараас сэргийлж, "Нэг өрх-Нэг хүн гэсэн шинжилгээг хийх талаар гаргасан саналыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээ мэдэгдлээ.

“Нийслэл хотын бизнесийн үйл ажиллагаа цаашдаа үргэлжлэх ёстой. Тиймээс бид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин үйлчилгээг үе шаттайгаар нээх санал тавьсан. Засгийн газрын хуралдааны үеэр дарс, шар айргийг худалдаанд гаргах талаар ярьсан. Гэхдээ тодорхой шийдвэр гарсан мэтээр иргэд буруу ойлгосон.


Д.Сумъяабазар: Согтууруулах ундаатай холбоотой шийдвэр гараагүй, гаргахгүй.



Энэ бол хотын шийдэх асуудал. Улаанбаатар хот өндөр эрсдэлтэй нөхцөлд байгаа учир архи дарстай холбоотой шийдвэр гарах нь эрсдэлтэй. Тиймээс энэ 10 хоногийн хугацаанд тэвчээртэй байхыг хүсэж байна. Тодорхой баримт үндэслэл гаргаж байж шийднэ” гэдгийг мэдэгдлээ.

Холбоотой мэдээ