Ойрын хавьтлаас халдварлах магадлал их байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
sodonizm@gmail.com
2020-12-02 11:58:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахинд ойрын хавьтлаас халдварлах индекс нь 2.5-4 тохиолдол байгаа бол Монгол Улсын хувьд энэ үзүүлэлт 5-8 байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл, ойрын хавьтал, гэр бүлийн хүрээнд халдвар тарж байгааг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. 


Тэрээр, “Манай улсын хувьд коронавирусний батлагдсан тохиолдол 812 байна. Үүнээс дотоодын халдвар 429, зөөвөрлөгдсөн халдвар 383 тохиолдол байна. Мөн улсын хэмжээнд есөн кластер буюу голомт байна. Ойрын хавьтлын 4196 хүнийг хяналтандаа авсан. 


Нийслэлийн түргэн оношилгооны цэгээр 193608  хүн үйлчлүүлснээс 137125 хүний шинжилгээ сөрөг гарсан. Бусад хүний шинжилгээг хийж байна.


Мөн тусгай дугаарын дөрвөн утсанд 10 мянга гаруй хүн хандаж, коронавирусээс сэргийлэх болон бусад төрлийн өвчний эмнэлзүйн зөвлөмж, зөвлөгөө авсан байна” гэлээ.


Холбоотой мэдээ