Аймгийн ИТХ-ын ээлжит ІІ хуралдаан хойшлов
Орон нутагт | Баян-Өлгий
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит ІІ хуралдаан өнөөдөр хуралдах ёстой
байсан ч тодорхой бус хугацаагаар хойшлогдлоо.
Учир нь Монгол
Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 25-ны өдөр 2021 оны төсвийн тухай
хуульд бүхэлд нь хориг тавьсан юм. УИХ-аас Ерөнхийлөгчийг хоригийг хэлэлцэж
шийдвэрлэх хүртэл ийнхүү орон нутгийн төсөв батлах асуудлыг түр хойшлуулж
байгаа ажээ.