Сүхбаатарт 135 иргэн ирснээс гурав нь шинжилгээ өгөөгүй байжээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-12-02 16:42:53

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 12 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн найман суманд 27 тээврийн хэрэгслээр нийт 135 иргэн иржээ. Тэдний гурав нь шинжилгээ өгөөгүй, ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн бөгөөд тус иргэдийг шууд тусгаарласан байна.

Харин дээрх иргэдээс 94 нь дөрвөн автобусаар тээвэрлэгдэн ирсэн байна.

Нийт ирсэн иргэд Баруун-Урт, Онгон, Сүхбаатар, Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Мөнххаан, Асгат, Наран суманд ирсэн. Баруун-Урт сумын иргэдийг шууд нэвтрүүлээд, бусад сумынхыг пост дээрээс сум сумынх нь унаанд хүлээлгэн өгсөн. Эдгээр иргэд шууд гэр гэртээ ажиглалтад байгаа. Бид хоёр цаг тутамд утсаар холбогдон тухайн иргэний мэдээллийг авч, мөн зохих заавар зөвлөмжүүдийг тогтмол өгч байгаа гэдгийг аймгийн ЭМГ-ын Халдварт өвчин хариуцсан их эмч Х.Батцэцэг хэллээ.

Харин 12 дугаар сарын 3-нд ирэх иргэдийг авахаар автобуснууд Улаанбаатар хот руу хөдөлжээ. 

Холбоотой мэдээ