Ахмадуудад хоёр тонн нүүрс үнэгүй олгоно

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-12-02 17:40:40

Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 11 дүгээр сарын 30-ны хуралдаанаар "Тавантолгой" ХК-аас ирүүлсэн саналыг үндэслэн 60-аас дээш насны ахмадуудад хоёр тонн нүүрс үнэгүй олгохоор болсон байна.

Мөн нүүрсний үнийг одоогийн борлуулалтын үнээс 20 хувиар бууруулахаар болжээ. Нүүрсний үнийг хямдруулахдаа нэг жилийн хугацаанд буюу ирэх оны 12 дугаар сарын 1 хүртэл нэг тонныг нь 30800 төгрөгөөр борлуулахаар болов. 

Ташрамд, Өнгөрсөн онд "Тавантолгой ХК-аас Өмнөговь аймгийн өрх бүрт 3 тн нүүрс үнэгүй өгч байсан юм. 

Холбоотой мэдээ