Зарим ажилтан, албан хаагчийн ажлын цагийг богиносгов

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-12-03 10:44:49

Говь-Алтай /МОНЦАМЭ/.  Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар өмчийн хэлбэрээс үл хамааран нийт аж ахуйн нэгж, байгууллагын зарим ажилтан, албан хаагчийн ажлын цагийн үргэлжлэх хугацааг богиносгов.


Тухайлбал, тус аймгийн Онцгой комиссын хуралдаан, Засаг даргын захирамжаар 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл өмчийн хэлбэрээс үл хамааран 12 хүртэлх насны хүүхэдтэй эх мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, жирэмсэн эхийн өдрийн ажлын цагийг богиносгосон юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед дээр дурдсан ажилтан, алба хаагчдын ажиллах хугацааг өдрийн 6 цаг болгон 10:00-17:00 цагийн хуваарьт шилжүүллээ. 


Холбоотой мэдээ