Хаягийн зөрчилтэй өрх, иргэдэд хүнсний тусламж үзүүлж эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
dusem11@yahoo.com
2020-12-03 10:08:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд оршин суух хаягийн зөрчилтэй өрх, иргэдэд хүнсээр туслах ажлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Баярчимэг, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай болон ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нар эхлүүлэв.


Энэ хүрээнд оршин суух хаягийн зөрчилтэй 1000 өрхөд хүнсний тусламж үзүүлэх юм байна. Хүнсний багцыг зорилтот бүлгийн айл өрхүүдэд тараах ажлыг тухайн дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн мэргэжилтнүүд болон хороодын хэсгийн ахлагч нар эрүүл ахуй, халдваргүйтгэлийн горимыг бүрэн сахиж зохион байгуулна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 



Холбоотой мэдээ