Хонконгийн хэвлэлийн магнат Жимми Лайг цагдан хорьжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-03 14:13:37

ХОНКОНГ /СЯНГАН/. /RTHK/. Хонконгийн сөрөг хүчний хэвлэлийн магнат Жимми Лайг луйврын хэрэгт холбогдуулан цагдан хорьжээ.


RTHK” радиостанцын мэдээлснээр, пүрэв гарагт шүүх түүнийг батлан даалтад гаргахыг эсэргүүцжээ. Энэ хэргийн шүүх хурлыг 4 дүгээр сарын 16 хүртэл хойшлуулсан байна.


Лай болон түүний эзэмшдэг Next Digital Media хэвлэлийн компанийн хоёр менежерийг түрээсийн гэрээний нөхцөлийг зөрчиж, оффисын байруудыг зүй бусаар ашигласан хэмээн буруутгажээ.


Үүнтэй холбоотойгоор Хонконгийн хөрөнгийн бирж дээрх “Next Digital Media” компанийн хувьцаануудын арилжааг пүрэв гаргийн өглөө түр зогсоожээ. Шүүхээс менежерүүдийг батлан даалтад гарахыг зөвшөөрсөн байна. 

Холбоотой мэдээ