Баянгол дүүргийн 20 мянга орчим иргэнийг шинжилгээнд хамруулаад байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
oyundelger@montsame.gov.mn
2020-12-03 16:50:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ болон НЭМГ-аас өгсөн зааврын дагуу, 11 дүгээр сарын 10-наас хойш Баянгол дүүргийн 20 000 орчим иргэн “Ковид-19” халдварын тандалт шинжилгээнд хамрагджээ.


Баянгол дүүрэгт “COVID-19” халдварын 24 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Баянгол дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийн дарга З.Балдандугар мэдээлэхдээ, “Одоогоор Баянгол дүүргийн найман хорооны 24 хүн коронавирусээр халдварласан нь батлагдсан. Эдгээр нь тусгаарлалтад байсан, ойрын болон дам харилцагч нар юм. Дүүрэгт сайн дурын шинжилгээг 11 өрхийн эрүүл мэндийн төв, зорилтот бүлгийн шинжилгээг “Эмүжин” төв, 20, 46 дугаар сургууль дээрх цэгт авч байна.


Тандалтын хүрээг өргөтгөж 13 дугаар сургууль, УБТЗ-ын “Замчин” спорт хороо зэрэг хоёр цэгийг нэмж, нийт таван цэгт “Ковид-19” халдварын шинжилгээ хийж байна. Иргэд тандалт, шинжилгээндээ идэвхтэй хамрагдан, ирэхдээ халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөе” гэжээ.

 

 

Холбоотой мэдээ