Дархан-Уул аймгаас 249 иргэнийг татан авлаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-12-03 21:20:25

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг 12 дугаар сарын 2-ноос Дархан-Уул аймагт гацсан иргэдээ татан авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 66 тээврийн хэрэгслээр 249 иргэн иржээ. 

Эдгээр иргэд очсон орон нутагтаа 14 хоног гэрийн хяналтад байж, өөр бусад газраар явахгүй байх, гэрийн хяналтын дэглэмээ сайн дагаж мөрдөх ёстой. Мөн иргэдэд тухайн сум, багийн засаг захиргаанаас тавих анхаарал, хяналтаа сайжруулж ажиллахыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа. Түүнчлэн тухайн иргэдийн ойр орчмын айлууд иргэнийхээ үүргийг биелүүлж давхар хяналт тавих, ойрын зайнаас харьцаанд орохгүй байх, бусдад шаардлага тавих үүргээ хэрэгжүүлэн ажиллахыг ч санууллаа. Мөн аймгийн Онцгой комиссын зүгээс хүн бүр энэ цаг үед иргэний үүргээ биелүүлж, амны хаалтаа зүүх, ариун цэврийн дэглэмээ сахих, хүн хоорондын зайгаа барих, аль болох гэртээ байж бидний ажилд туслаарай хэмээн хүслээ. 

Холбоотой мэдээ