Жирэмсэн, өндөр настан, архаг хууч өвчтэй иргэд эхний шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогджээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-12-03 21:25:38

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт 12 дугаар сарын 2-ны байдлаар нийт 189 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээрийг насны ангиллаар авч үзэхэд 0-9 насны 22, 10-19 насны 25,  20-29 насны 31,  30-39 насны 35, 40-49 насны 35,  50-59 насны 24,  60-аас дээш насны 17 иргэн байна.

Өнөөдрийн илэрч байгаа зургаан тохиолдлын тав нь нэг гэр бүлийн гишүүд буюу өдөр тутам ойрын харьцаанд байсан хүмүүс байгаа бөгөөд нөгөө нэг нь мөн л ойрын хавьтлын тусгаарлалтад байсан иргэн байгаа ажээ. Халдварын нууц үеийн хугацаанд батлагдсан тохиолдлын гэр бүлийн гишүүдээс жирэмсэн, өндөр настан, архаг хууч өвчтэй иргэд эхний шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдсон байна. Харин бусад гишүүд нь 2, 3 дахь давтан шинжилгээгээр батлагдаж байгаа ажээ. Одоогийн байдлаар ойрын 1292, дам  хавьтлын 862, нийт 2154 хавьтлыг тогтоож, тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт тусгаарлалтын 19 байранд 298, гэрийн ажиглалтад 148 иргэн байгаа аж. Мөн Сүхбаатар суманд 18203, бусад суманд 13149, нийт 31352 хүнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулжээ.  

Холбоотой мэдээ