Хятад вакцинаа хөгжиж буй орнуудад тараахад бэлэн гэв

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-04 09:18:02

НЬЮ-ЙОРК. /TASS/. Хятадын эрх баригчид эмнэлзүйн туршилт нь дуусмагц вакцинаасаа хөгжиж буй орнуудад хуваарилахад бэлэн байна.


Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И НҮБ-ын Ерөнхий Ассамблейн коронавирустэй тэмцэх тусгай чуулганы үеэр үг хэлэх үеэрээ мэдэгджээ. Өндөр дээд түвшний уулзалт Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дарга, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевын санаачилгаар болж байгаа аж.


“Манай улсад вакцины туршилт дуусах дөхөж байна. Туршилт амжилттай болвол вакцинаасаа бид хөгжиж буй орнуудад өгөхөд бэлэн. Вакцин нийтийн хүртээл болно” хэмээн тэрбээр хэлжээ.


Одоогоор Хятад улсад таван вакцин эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шатандаа оржээ.

Холбоотой мэдээ