"Манай гэр бүл 2020 онд" ханын сонины уралдаан зарлажээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-12-04 16:17:52
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Манай гэр бүл 2020 онд" нэртэй гэр бүлээрээ ханын сонин хийх уралдааныг зарлажээ.
Өмнөговь аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас уг уралдааныг зарласан бөгөөд энэ сарын 14 хүртэл бүтээлийг хүлээн авах аж. Уралдаанд 2020 онд өрх бүрт ямар өөрчлөлт ирсэн талаараа уг ханын сонинд өгүүлэх бөгөөд гэр бүлийн гишүүн бүр оролцсон байх шаардлагатай юм. Мөн ханын сониныг усан будаг, будгийн харандаа зэрэг будгийн хэрэгсэл ашиглаж гараар хийх юм. Ямар нэгэн хэвлэмэл зураг, бичиг оруулахгүй байх аж. Энэхүү уралдаан нь цар тахлын улмаас сургууль цэцэрлэг ажиллахгүй байгаатай холбоотой гэр бүлийн халуун дулаан орчинг бүрдүүлэх, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн ололт амжилтаа дүгнэх дурсамж бүтээх зорилготой юм.
Холбоотой мэдээ