Улаан хивэг, хорголжин тэжээл тээврийн зардлаас өөр нэмэгдэлгүйгээр малчдад хүрнэ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-12-04 15:59:02

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд зуншлага тааруу байснаас газрын гарц бага, малын тарга тэвээрэг муутай байгаа бөгөөд өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй болоод буй.

Нөхцөл байдалтай холбогдуулан аймаг, сумын хэмжээнд өвс тэжээл бэлтгэн нөөцлөх ажлыг эрчимтэй зохион байгуулж байна. Тэгвэл саяхан Баянхонгор аймаг "Милл хаус" ХХК-аас 100 тн улаан хивэг, 100 тн хорголжин тэжээлийг үйлдвэрийн боломжит хямд үнээр авах гэрээ хийжээ. Тэжээлийг 12 дугаар сарын 15-наас аймгийн төвд татан авчрах тов гарсан байна.

Ийнхүү татсан улаан хивэг, хорголжин тэжээлийг сумд аймгаас татан авалтаа хариуцаж, өөрсдийн сумын малчдын гарт тээврийн зардлаас өөр үнийн нэмэгдэлгүйгээр хүргэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ