Манжуурт дотоодод халдварласан гурван тохиолдол илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-12-04 15:18:54

ХӨХ ХОТ. /Xinhua/. БНХАУ-ын хилийн Манжуур хотод пүрэв гарагт “COVID-19”-ийн дотоодод халдварласан гурван тохиолдол илэрлээ гэж орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд өнөөдөр мэдээлжээ.


"Өвөр Монголын өөртөө засах орны Манжуур хотод пүрэв гарагт шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь халдварын шинж тэмдэггүй тээгчээр өмнө нь бүртгэгдээд байсан бөгөөд батлагдсан тохиолдлын тоонд орууллаа" гэж тус бүс нутгийн Эрүүл мэндийн хороо мэдээлсэн байна. 


Өнөө өглөөний байдлаар Манжуурт дотоодод халдварласан 24, халдварын шинж тэмдэггүй нэг, сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгджээ. Мөн тэдгээр тохиолдлын ойрын хавьтал болох 1106 хүнийг эмнэлгийн хяналтад оруулжээ.


Манжуурын оршин суугчдыг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулах гурав дахь үе шат пүрэв гарагт эхэлсэн байна. Тус хотод 11 дүгээр сарын сүүлээр дотоодод халдварласан тохиолдлууд илэрсэнтэй холбогдуулан хоёр удаа бүх нийтийг шинжилгээнд хамруулсан юм. 

Холбоотой мэдээ