БГД-ийн замын цагдаагийн алба хаагчдад бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг хандивлав

Монголын мэдээ | Нийгэм
dusem11@yahoo.com
2020-12-04 15:25:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ажил үүргээ гүйцэтгэж цар тахлын эсрэг тэмцэж байгаа алба хаагчдад дэмжлэг үзүүлж байгаа УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг хандивлах ажиллагаагаа үргэлжлүүлж байна.


Өнөөдөр тэрээр, Тээврийн цагдаагийн албаны Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн нийт алба хаагчдын өрх тус бүрт Оргил худалдааны төвөөс 50 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг гардууллаа.


Ж.Ганбаатар гишүүн, өчигдөр тус дүүргийн Тохижилт үйлчилгээний “Баянгол шинэ Өргөө” компанийн 271 ажилчинд уг бичгийг гардуулсан бөгөөд нийтдээ 100 сая төгрөгийн үнэ бүхий ваучерийг хандивлах юм байна.

Холбоотой мэдээ